Захиалга өгөх
Доорх товчлууруудаас хүссэн сувгаараа захиалга өгнө.
Программ суулгалт, алдаа засвар, тохиргоо.

Үйлчилгээгээ сонгоод захиалгаа үлдээгээрэй.
Хэрэгцээг тань тодруулж, үнийг тохиролцоно.
Ажил, бүтээлч байдал, өдөр тутмын хэрэглээнд.
Доорх товчлууруудаас хүссэн сувгаараа захиалга өгнө.
Таны захиалгыг хүлээн авч, техникч тантай холбогдоно.
Алсын холболтоор асуудлыг шийдэж, таны компьютер бэлэн болно.
Доорх хоёр программаас аль нэгийг бэлдэхэд хангалттай.
Суулгаж мэдэхгүй бол захиалгадаа тэмдэглээрэй — бид чиглүүлнэ.
Шууд нээгээд ашиглах боломжтой
“AnyDesk татах” товчийг дарж Windows хувилбарыг татна.
Downloads хавтас дахь AnyDesk .exe файлыг нээнэ. Шууд ажиллуулах боломжтой; суулгалт заавал шаардахгүй.
Программын цонхонд харагдах өөрийн AnyDesk ID-г үйлчилгээ эхлэхэд техникчид хэлнэ.
Техникчийн хүсэлт ирэхэд таньж баталгаажуулаад “Accept” дарна. Дуусмагц холболтоо тасална.
Татаж суулгаад холбогдоорой
“UltraViewer татах” товчийг дарж Windows суулгац татна.
Татсан Setup файлыг нээж, суулгах алхмуудыг даган дуусгаад UltraViewer-ээ нээнэ.
Your ID болон Password талбарын мэдээллийг зөвхөн тохиролцсон техникчид, ажил эхлэх үед өгнө.
Хийгдэж буй ажлыг дэлгэцээрээ хянана. Дуусахад холболтыг тасалж, программыг хаана.
Холболтыг та өөрөө зөвшөөрч, хянана.
Банкны нууц үг, OTP кодоо бүү хуваалцаарай. Холболтын нууц үгийг энэ захиалгын формд оруулахгүй.